Зөвөлгөө зөвлөмж

Цахим системд мэдээллээ оруулаагүй тусгай зөвшөөрөлтэй байгууллагын анхааралд

Тус яам Цахим мэдээллийн санд Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагын мэдээллийг баталгаажуулах ажлыг эхлүүлээд байна. Мэдээллээ оруулаагүй тусгай зөвшөөрөлтэй байгууллага яаралтай мэдээллээ оруулах шаардлагатай байна. Цаашид тус яам тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимаар явуулах тул бидэнтэй хамтарч ажиллана уу. Холбогдох мэдээллийг 263035 дугаарт залган мэдээлэл авна уу.